Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2021 оны 06 дугаар сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 19,4...24,2 градус буюу Халхгол, Сэргэлэн сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,9...3,4 градусаар дулаан байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 30,0...34,0 градус дулаан, үнэмлэхүй бага температур 4,0…12,0 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 26.0...34.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 57,0...67,0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0,7...38,0 мм хур тунадас орсон ба Дашбалбар, Халхгол Ялалт баг, Цагаан-Овоо, Чулуухороот сумдын нутгаар олон жилийн дунджаас их, Баяндун дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Чойбалсан сумын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-23 м/сек байсан ба Баян-Уул сумын нутгаар 23 м/с, Чойбалсан хот, Дашбалбар, Гурванзагал сумдын нутгаар 14-15 м/с, бусад сумдын нутгаар 8-12 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн Матад сумын урд хэсгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд зэрэг бусад сумдын нутгаар сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 11-28 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд ноос хяргах ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв